loader

Нийгэм

Мэдээний жагсаалт

"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ

2026-11-27 13:49

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-24 15:11

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд халаалт авахад бэлэн болсон 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдож, дулааны эрчим хүчээ авч эхэллээ. Ингэснээр өвлийн улиралд барилгын дотор заслын ажлыг үргэлжлүүлэх инженерийн үндсэн нөхцөл бүрдэж байна. Одоогийн байдлаар зарим блокт дотор заслын ажил эхэлсэн байна.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО

2026-11-18 16:17

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 метр кубын багтаамжтай, нийт 3000 метр кубын багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах (2026.11.13) ашиглалтад орлоо.

Гэр хорооллын шөнийн хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ

2026-11-16 14:20

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шөнийн цахилгааны хөнгөлөлтийг цуцлах шийдвэрийг эсэргүүцэж нэр бүхий УИХ-ын гишүүд өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл хийсэн. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хороо гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрээ өөрчилж, 380 В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрхийн хөнгөлөлт эдлэх хэрэглээний дээд хэмжээг сард 3000 кВт.ц болгон нэмэгдүүлжээ.

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-11 13:20

Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд эрчимтэй явагдаж байна. Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөсөн.

11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

2026-11-09 13:44

Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн.

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрнэ

2026-11-06 16:54

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэл 11 минутын дотор зорчих боломж бүрдэнэ. Харин зорчигчид Хархоринд бууснаар цааш ямар автобусанд дамжин сууж, нийслэлийн бусад чиглэлд үргэлжлүүлэн зорчих боломжтойг танилцууллаа.

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-03 12:44

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологи бүхий ус хангамжийн шинэ эх үүсвэр болох Баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулсан. Арваннэгдүгээр сарын 2-ны өглөө эх үүсвэрээс ус дамжуулах ф700-1000мм голчтой 9 км шугамыг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, 14 мянган шоо метр усыг өдөрт нийлүүлж эхэллээ.

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

2026-10-29 14:44

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа.

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

2026-10-26 13:37

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвлийн бэлтгэл, машин техник, давс, бодисын бэлэн байдлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл шалгалаа.

Бусад мэдээ