loader
Сум дундын ахлах сургуулиуд байгуулна

Сум дундын ахлах сургуулиуд байгуулна

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг дахин төлөвлөж, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан сум дундын ахлах сургуулиуд байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 76.6 хувь нь 12 жилийн сургалттай үйл ажиллагаа явуулж байна. Гэвч зарим сумын сургуульд 200 хүрэхгүй хүүхэд суралцаж байна. Ийм нөхцөлд багшийн хангамж, сургалтын чанар болон сонгон судлах хичээлийн хүртээмжийг сайжруулахын тулд сургуулийн бүтцийг дахин зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ. Сум дундын ахлах сургууль байгуулах боломжийг 2023 онд батлагдсан хууль, эрх зүйн зохицуулалтад тусгасан. Сургуулиудыг шууд нэгтгэх бус, суралцагчдын тоо, багшийн нөөц, газарзүйн байршил, бүсчилсэн хөгжлийн бодлогод үндэслэн оновчтой зохион байгуулах зорилготой аж. Ялангуяа суралцагчдын тоо цөөн, багшийн хомсдолтой сумдад сум дундын ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлснээр хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлж, сонгон судлах хичээлийн хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт сургуулийн бүтцийн өөрчлөлтийг ямар шалгуур, тооцоо судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх талаар чиглэл, зөвлөмж өгчээ.

                                                                                                                                  Эх сурвалж:Gogo.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авт

Х.БАТТУЛГА: МОНГОЛ УЛС АЛИВАА УЛСААС ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БУС ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛОХ ЗОРИЛГОО ТАСРАЛТГҮЙ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ЁСТОЙ

Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзлаа.Ирж яваа цагийн залуус олноор цуглаж, идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье. Тэр хэрээр аймгийн залуучуудын оролцоо шийдвэ