loader
Х.БАТТУЛГА: МОНГОЛ УЛС АЛИВАА УЛСААС ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БУС ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛОХ ЗОРИЛГОО ТАСРАЛТГҮЙ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ЁСТОЙ

Х.БАТТУЛГА: МОНГОЛ УЛС АЛИВАА УЛСААС ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БУС ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛОХ ЗОРИЛГОО ТАСРАЛТГҮЙ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ЁСТОЙ

May be an image of 1 person and standing

Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзлаа.

Ирж яваа цагийн залуус олноор цуглаж, идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье. Тэр хэрээр аймгийн залуучуудын оролцоо шийдвэр гаргах түвшинд өндөр байгаа гэдэгт итгэлтэй байна.

Би бээр Дорноговь аймагт 40 гаруй удаа ирсэн байдаг.

May be an image of 6 people, people sitting and indoor

Дийлэнхдээ авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажлаар ирж, буцсаар энэ аймгийн аж байдлыг сайтар мэдэх болсон билээ.

Энэ ташрамд Дорноговь аймагт өрнөсөн их бүтээн байгуулалтад гар бие оролцсон Зэвсэгт хүчний нийт анги, бүрэлдэхүүнд Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе.

Та бүхэн энхийн цагт эх орныхоо томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн нь улс эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг батлан хамгаалахад оруулсан гавьяа юм шүү!

May be an image of 1 person and standing

Цаашид ч Монгол Улс аливаа улсаас эдийн засгийн хараат бус үйлдвэрлэгч орон болох зорилгоо тасралтгүй гүйцэлдүүлэх ёстой. Эл зорилгын төлөө би дахин улс төрийн тавцанд гарч ирсэн бөгөөд Ардчилсан нам одоо хэр нь ард түмний жинхэнэ төлөөлөл хэвээр гэдгийг батлан харуулахыг зорьж буй юм.

Өнөөгийн улс төрийн байдал нь намын эрх ашиг нэгт тавигдаж, улс орны асуудал хойш шидэгдсэн, нэг намын тогтголцоонд шилжээд байна.

Мөнхүү нийт иргэдийн 44 хувийн санал авсан Монгол Ардын нам УИХ-д хэт олонхыг бүрдүүлсэн нь Ардчилсан нам болоод бусад улс төрийн хүчнүүд хүчээ нэгтгэвэл иргэдийн жинхэнэ дуу хоолой, төлөөлөл болно гэдэг нь хэн бүхнээ ойлгомжтой билээ.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Гагцхүү Ардчилсан намд эв нэгдэл хэрэгтэй тул тамга, тэмдэгний асуудлыг нэн тэргүүнд шийдэж, Ардчилсан нам гэлтгүй ардчилсан үзэл санааг дэмждэг хэн бүхнийг нэгтгэн 2024 оны сонгуульд ялалт байгуулах гэсэн маш энгийн зорилго тээж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ижил үзэл бодолтой намуудыг нэгтгэж “Монгол ялна” гэсэн уриатайгаар 65 суудалтай МАН-ын эсрэг эвлэлдэн нэгдэж чадсан гэдгийг Та бүхэн санаж байгаа...

#ЭвНэгдэл

#Ялалт

#Хөгжил

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй

Улс төрийн намууд ил тод санхүүжилттэй, олон нийтэд тайлагнадаг, бодлогоор өрсөлддөг тогтолцоотой болсноор мөнгө дагасан улс төрийг арилгах боломж байна. Тиймээс намууд ил тод ажиллаж, олон нийтийн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиот

Б.Жавхлан: Манай улсад дефольт болох нөхцөл үүсээгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулав.Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлэ