loader
Шахмал болон хагас кокжсон түлшинд хөндлөнгийн шинжилгээ хийнэ

Шахмал болон хагас кокжсон түлшинд хөндлөнгийн шинжилгээ хийнэ

Нийслэлийн хэмжээнд шахмал түлшний чанар, стандарт болон түлш хэрэглэгчдийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгүүдээс дээж авч, дотоодын болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториудаар шинжлүүлэхээр болсон байна. Мөн хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхүүдийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах аж. Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдалд хяналт тавих юм. Тухайн хяналт, шалгалт нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилготой аж. Одоогоор нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын ажилтнууд хяналт шалгалт хийж байна. Шалгалтад 3-15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашигладаг айл өрх, 15-100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ. Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон БНХАУ-аас худалдан авсан хагас коксон түлшийг борлуулж байгаа юм.

                                                                                                                                                        Эх сурвалж:News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дуу оруулагч Г.Оюунцэцэг, “Улаанбаатар театр” -ын дарга Р.Мөнхсайхан нар ГАВЬЯАТ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэт

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг,

МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

Агаарын тээвэрлэгч компаниудад 2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлүүлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулжээ.Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрл