loader
“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.

Тогтоолд хүүхийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл, зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж, нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэгт зөвлөлөө.

Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар боллоо.


.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд 362 иргэнээс халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 362 тохиолдол /Улаанбаатарт 203/ илэрлээ. Улмаар Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын нийт тоо 962,494 боллоо. Батлагдсан тохиолдлын 527,803 (54.9%

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хоёр жил үргэлжилнэ

Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлаг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Р.Онончимэгийг сонголоо

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн да