loader
Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ

Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор цахим шийдэл, зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтуудыг тусгажээ. Тодруулбал, шинэ журмаар амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй үйлчлүүлэх аж.  Харин цахим шилжүүлэг аваагүй тохиолдолд 20 мянган төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна.

Тэгвэл хавдар, халдварт өвчин, шүд, амны хөндий, чих, хамар, хоолой, арьс, харшил, нүд, сэтгэц, зан үйлийн эмгэг, осол гэмтэл, мэс засал, диализ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах болон архаг өвчний хяналтын үзлэг, мэс заслын боолт, амбулаториор хийх оношилгоо, ажилбар зэрэг тусламж, үйлчилгээг урьдын адил цахим шилжүүлэггүй шууд авах боломжтой юм. Мөн шинэ зохицуулалтын дагуу 0-18 насны хүүхдүүд бүх төрлийн тусламж, үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломжийг бүрдүүлсэн бол жирэмсний хяналтад анх удаа үзүүлэхэд цахим шилжүүлэг шаардлагатай ч, дараагийн шатны үзлэгүүдэд дахин шаардахгүй байхаар уян хатан зохицуулжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хура

ОХУ-ын Гадаад хэргийн сайд дэмжлэг эрэлхийлэн Монгол Улсад айлчиллаа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өрнөдийн орнууд улс орныг нь дипломат арга замаар тусгаарлаж, Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан хориг арга хэмжээ тогтоогоод байгаа энэ үед дэмжлэг о

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хү