loader
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар "Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Аутизмын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, есөн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдөр Монголын Аутизмын холбооноос Монгол Улс дахь аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж гүйцэтгэснээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарт танилцууллаа.

Энэхүү судалгаагаар аутизмтай хүүхэд, насанд хүрэгчид болон тэдний гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, үйлчилгээний хүртээмж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлохын зэрэгцээ аутизмын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагын түвшнийг үнэллээ. Мөн судалгааны үр дүн нь цаашдын бодлого боловсруулах, мэдлэгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний хөгжлийн чиглэлийг тодорхойлох, олон нийтийн хандлагыг чиглүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд ашиглах үндсэн мэдээллийн эх сурвалж болох ач холбогдолтой юм.

                         НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

24 цагийн турш 215 км гүйснээр улсын дээд амжилтыг шинэчилжээ

Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-7-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ. 16 дахь жилдээ болсон тэмцээн 6, 12, 24 цаг болон 20-34, 35-49, 50-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” олон улсын бага хурлыг зохион байгуулах санаач