loader
Монголд анхны байгаль ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

Монголд анхны байгаль ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж 2031 он хүртэл 100 сая мод тарина.

Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг буй болгохоор зорьж байна. Үүний хүрээнд 1000 тоннын хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий “Ойн генетик нөөцийн төв” мөн жилд 500м3 микориз бүхий хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ШУА-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Тус үйлдвэр 100 сая мод тарих ажлын хүрээнд энэ онд Хаягдлын аж ахуйд нэг сая модыг салхины хамгаалалт, тоос бууруулах зорилгоор тарьжээ. 

“Эрдэнэт үйлдвэр нь цаашид Монгол Улсын геотуризмын нэг жишиг төв болох зорилттой байгаа аж. Уг мэдээллийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зохион байгуулж буй "Үр ашигтай хөрөнгө оруулалт – Хэмнэлтийн бодлого” уулзалт, зөвлөгөөний үеэр мэдээлсэн бөгөөд Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрийн хамт олонд амжилт хүсч талархал илэрхийлсэн юм. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёр хоногийн хугацаанд нүүрс тээврийн 2,037 автомашин хил нэвтэрчээ

Энэ сарын 26, 27-нд нүүрс тээврийн нийт 2,037 автомашин хил нэвтэрчээ.Тодруулбал,Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1,007 автомашин,Ханги боомтоор 456 автомашин,Булган боомтоор 138 автомашин,Шивээх

Хаана, ямар орчинд хийсэн нь мэдэгдэхгүй бууз, баншнаас татгалзаарай

Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна.Гар аргаар бэлтгэсэн бууз, баншны дийлэнх нь стандартын шаар

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тариаланчидтай уулзаж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтын ажлын өмнө Төв аймгийн Цээл, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн тариаланчидтай уулзаж байна. Тариаланчид буудайн борлуула