Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир: Дорнод аймгийн Нөмрөгт гарсан гал түймэрт нийт 484 мянган га талбай түймэрт өртсөний 431 мянган га нь дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байна.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.11.16) боллоо. Хуралдааныг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, газар, нэгж болон харьяа байгууллагуудын ажлын явц, гүйцэтгэлийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг, чиглэл өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир /2026.11.06/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгааны эхний шатны ажлууд дуусаж, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсний улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Тэрбээр амиа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: -Энэ сар манай салбарт их чухал сар. Засгийн газар анхаарлаа хандуулж байна. 150 тэрбум төгрөгийн асуудал төсвийн тодотгол дээр яригдаж байна. Мөн 50 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Олон нийтийн зүгээс стратегийн нөөц бүрдүүлэх дээр хүсэлтүүд ирж байгаа. Хүнсний ногоо худалдан авах ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа учир бирж анхааралтай ажиллаж байна.
Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр тохиож байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНХАУ-ын Карамай хотын орлогч дарга Айкемеру Абула Танд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна.
COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой ногоон өртөөг “Моннис групп” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Тус өртөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцов.