loader
Малчид, нутгийн иргэдийн туршлага дэлхийн цөлжилттэй тэмцэх шийдлийн нэг хэсэг болно

Малчид, нутгийн иргэдийн туршлага дэлхийн цөлжилттэй тэмцэх шийдлийн нэг хэсэг болно

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17-р бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд байрлах “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн павильонд 2026 оны 8-р сарын 18-19-ний өдрүүдэд олон нийт, шийдвэр гаргагчид болон олон улсын төлөөлөгчдөд зориулсан цогц арга хэмжээг зохион байгуулах гэж байна. “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төсөл нь малчид, нутгийн иргэдийг байгалийн нөөцийн хамгаалал, тогтвортой ашиглалтад идэвхтэй оролцуулах замаар бэлчээрийн экосистемийн доройтлыг бууруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2017 оноос хойш Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Ховд болон Говь-Алтай аймагт хэрэгжиж байна. Ингэхдээ, байгалийн нөөцийн хамтын менежментийн 280 нөхөрлөлтэй хамтран 9 сая га газар нутгийг хариуцан хамгаалж буй. Харин COP17 арга хэмжээгээр дамжуулан төсөл нь нөхөрлөлийн загвар, нутгийн иргэдийн манлайлалд суурилсан байгаль хамгааллын сайн жишгийг олон улсын түвшинд түгээхийг зорьж байна.  Дэлхий дахинд газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж буй энэ үед COP17 нь байгаль хамгааллын үр дүнтэй шийдлүүдийг хэлэлцэх гол талбар болж байна. Харин “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төсөл байгалийн нөөцийн хамтын менежмент, нөхөрлөлийн зохион байгуулалт, малчдын хуримтлал хадгаламжийн бүлгүүдийн туршлага болон байгаль хамгааллын тогтвортой санхүүжилт зэргийг танилцуулна. Арга хэмжээний эхний өдөр болох 8-р сарын 18-нд оролцогчид интерактив тоглоом, мэдлэг сорих тэмцээн, үзүүлэн танилцуулга, хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зэргээр дамжуулан хээрийн экосистем, амьдрах орчны хамгаалал, зэрлэг амьтдын экологийн ач холбогдлыг танин мэдэх боломжтой. Мөн төслийн үр дүн, нөхөрлөлийн үйл ажиллагаа, хуримтлал хадгаламжийн туршлагыг танилцуулсан мэдээллийн булан ажиллана.

Наймдугаар сарын 19-ний өдөр “Хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд малчид, нутгийн иргэдийн манлайлал, оролцоонд төвлөрсөн хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, нөхөрлөлийн төлөөлөл, санхүүгийн байгууллагууд болон холбогдох салбарын төлөөллүүд оролцож, байгаль хамгаалал, бэлчээрийн тогтвортой менежмент, орон нутгийн хөгжлийн уялдаа холбоог хэлэлцэх юм.

“Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төсөл нь малчид, нутгийн иргэдийг байгалийн нөөцийн хамгаалал, тогтвортой ашиглалтад идэвхтэй оролцуулах замаар бэлчээрийн экосистемийн доройтлыг бууруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2017 оноос хойш Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Ховд болон Говь-Алтай аймагт хэрэгжиж байна. Ингэхдээ, байгалийн нөөцийн хамтын менежментийн 280 нөхөрлөлтэй хамтран 9 сая га газар нутгийг хариуцан хамгаалж буй. Харин COP17 арга хэмжээгээр дамжуулан төсөл нь нөхөрлөлийн загвар, нутгийн иргэдийн манлайлалд суурилсан байгаль хамгааллын сайн жишгийг олон улсын түвшинд түгээхийг зорьж байна.

                                                                                                                                                          Эх сурвалж:Gogo.mn


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Есдүгээр сарын 25-ны ням гарагийг автомашингүй өдөр болгоно

НЗДТГ-аас есдүгээр сарын 25-ны ням гарагийг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэжээ. Ням гарагийн 07.00-18.00 цагт Энхтайваны өргөн чөлөөнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

“МОННИС” ГРУПП Б.МӨНГӨНЗУЛД NISSAN JUKE АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

ББСАН -ийн Үүсгэн байгуулагч Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Моннис групп-д хүсэлт тавьсны дагуу Шатрын дэлхийн аварга Б.Мөнгөнзулд автомашины эрхийн бичгийг Монголд ирэхэд нь гардуулж байсан. Тэгвэл уг мялаалг

Сурагчид маргааш хичээллээд 42 хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маргааш буюу арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд өвлийн амралт эхэлнэ.Тодруулбал, энэ ээлжийн амралт ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 19-нээс эхэл