loader
Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Өнөөдөр 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан,  бусад нутгаар +1...-4 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -1...+4 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нэг иймэрхүү

Нэг иймэрхүү


2022-04-14 16:33 PM

Бороо цас ээлжилсан хачин цаг агаартай эндхийн өвөлд дасч ядаж, хаашаа ч харсан үл таних бас харцыг нь уншиж боломгүй сонин түм буман нүд. Өдөр бүр ганцаараа алхаж, ганцаараа хоолоо идэж, ихэнхдээ өөртэйгөө л өөрийнхөө төрөлх хэлээр ярих энэ орчинд дасах гэж хүн бүхэнд л бэрхшээл тулгардаг байх даа гэж өөрийгөө тайвшруулах юм.

МҮБХ дүрмээ өөрчилж, барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа.“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “

“Ирээдүйн дипломатууд” арга хэмжээг зохиов

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын “Дипломат дуу хоолой” байгууллагатай хамтран “Ирээдүйн дипломатууд” арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулжээ.Энэх