loader
Нэг иймэрхүү

Нэг иймэрхүү

         Бороо цас ээлжилсан хачин цаг агаартай эндхийн өвөлд дасч ядаж, хаашаа ч харсан үл таних бас харцыг нь уншиж боломгүй сонин түм буман нүд. Өдөр бүр ганцаараа алхаж, ганцаараа хоолоо идэж, ихэнхдээ өөртэйгөө л өөрийнхөө төрөлх хэлээр ярих энэ орчинд дасах гэж хүн бүхэнд л бэрхшээл тулгардаг байх даа гэж өөрийгөө тайвшруулах юм.


Үнэнээ л хэлэхэд надад хэцүү байна, хэцүү байна гээд ч яах юм билээ дээ. Хүйтэн байх шиг байна гээд дулаалаад гарахаар бороо шаагина яг зун шиг, дулаахан байна уу даа гээд нимгэхэн хувцаслаад хөнгөн алхалж явтал цасан шуурга нүднэ. Нэг л өглөө гараад ирэхэд нэвсийтэл цас дарчихсан, хайлаад л гудамжаар нэг шавар шавхай, ихэнх өдрүүдэд саарал бүүдгэр тэнгэр. Хүмүүсийнх нь нэг л их эелдэг байх үүрэг гүйцэтгэж байгаа царай яг дотроо тэр хэн юм бүү мэд. Сурч, амьдарч байгаа газар орноо муулах гэж биш зүгээр л анх ирсэн хүний сэтгэгдэл иймэрхүү л байдаг болов уу гэж өөртэйгөө адилтган бодож сууна.


       Вашингтон хамгийн олон монголчуудтай хотын нэг юм байх. Амьдарч байгаа байр, метроны буудал гээд хаа сайгүй нутаг нэгтэн маань байж мэдэхээр царайтай хүмүүс тааралдана. Зарим нь сайхан инээмсэглээд "Сайнбайна уу?" гэж мэндлэх хэрнээ тэгсхийгээд зам мөрөө хөөн одно, өөр яах ч билээ. Нутгаасаа гараад удчихсан, эргэж очих хүсэл хэчнээн байв ч чадахгүй, зориглохгүй байгаа хүн энд олон байдаг ажээ.


Монголд очоод орон зай олж амьдралаа жигдрүүлэх аргаа олохгүй түүндээ бухимдсан бухимдлаа үе үе нийлж суухаараа илэрхийлдэг нь эндхийн монголчуудын нэг араншин. Монголд чинь эндхээс бараг юм үнэтэй тэгсэн хэрнээ авч байгаа цалин нь яаж хүрдэг байна аа, ажлын цагийнх нь урт, замын түгжрэл нь, утаа нь гэж ирээд л ер нь ч нэг тийм ам муутай тал руугаа. Хэдийгээр үнэн ч гэлээ монголчууд бид хаа холоос эх орноо, элэг нэгтнүүдээ муу хэлээд яах ч билээ гэж бодогдох.


Нутгаасаа хол амьдарч байгаа монгол хүний үр сад монгол хэлээ мэддэггүй нь хамгийн харамсалтай. Ээж аав нь хоёулаа монгол, тэгсэн атлаа аав нь хүүтэйгээ цагаар сараар Some бууз гэж ярих юм. I wanna drow хэмээн хүүхэд нь уцаарлахыг харжээ суухад монгол хэл мэдэхгүй хүн яаж монгол ахуйг мэдэх вэ дээ, төрөлх хэлээ, ахуй соёлоо мэдэхгүй энэ хүүхдүүдийг монгол гэхэд, монгол эх орноороо бахархана, эх оронтой хүн хэмээн хэзээ нэг өдөр омогшино гэж төсөөлөхөд бэрх, тэгж чадахгүй л хүн болох нь дээ, эх оронгүй ч юм шиг гэж бодоход харамсмаар.


Америкийн монголчуудын амьдрал аа гэж, би ч өнөөдөр тэр л хүмүүсийн тоог нэмээд энд сууж байна, гэхдээ азаар миний буцах хугацаа очих газар, хийх ажил тодорхой, эх нутгаа хэмээн яарах шалтгаан түм бум байгаа юм ямар сайхан юм бэ. 


2014 оны 02-р сарын 22

Эмбүүлэй блогоос 
 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүжигчин Сон Жун Ки, Кэти Луиз Сондерс нар үерхэж байна

БНСУ-ын хэвлэлүүд жүжигчин Сон Жун Киг Английн жүжигчин Кэти Луиз Сондерстой үеэрхэж байгаа хэмээн бичиж байна. Энэ ч үнэн бололтой. Тэд саяхан найзынхаа хуриманд хамт оролцжээ.Сон Жун Киг англи бүсгү

Дожа Кат "Schiaparelli" шоунд зориулж бүх биеэ 30,000 үнэт чулуугаар чимжээ

Даваа гарагт болсон Haute Couture загварын долоо хоногийн үеэр "Schiaparelli" хавар-зуны 2023 оны шоунд Дожа хамгийн гайхалтай дүр төрхийг бүтээв.Гялалзсан үнэт чулуунууд Дожагийн зовхи, уруул, цээж,

SENDLY: IPO хийх бэлтгэл ажлаа эхлүүллээ

“Sendly” аппликэйшн нь Монгол залуусын хөгжүүлсэн, дэлхийд тархсан Монголчууддаа зориулан, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ юм.Тэд 2020 оны 5-р с