loader
“Аватар Усны зам” киноны орлого хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оллоо

“Аватар Усны зам” киноны орлого хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оллоо

Аватар киноны хоёр дахь анги болсон “Аватар: Усны зам” кино нээлтээ хийгээд өдгөө 5 долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тэгвэл тус киноны орлого сар гаруйн хугацаанд даруй 2 тэрбум ам.долларыг давжээ. Улмаар “Аватар: Усны зам” кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын зургаадугаарт бичигдэж байгаа юм.

Харин киноны найруулагч Жэймс Камерон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой зургаан киноны гурвыг нь найруулсан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэх болсон.

Энэхүү мэдээг бэлтгэх үед тус киноны орлого нийт 2,024 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Гэвч Аватар киноны амжилт энэ хүрээд дуусахгүй юм. Учир нь найруулагч Жэймс Камероны хэлснээр тэд киноны гуравдах ангийн зураг авалтыг аль хэдийн хийгээд дуусаж байгаа бол дөрөвдөх ангийн зураг авалт эхэлсэн байгаа ажээ.


Эх сурвалж: UNILAD

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АН ирэх бямба гаригт ҮБХ-ны гишүүдээ батламжилна

АН-ын XIV их хурал ирэх сарын 2-ны өдөр болно. Тодруулбал, АН Үндсэн дүрмийн шинэчлэлтэй холбогдуулан улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлж, бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сон

Бүртгэлээс хасах 162 мянган автомашинд үүссэн өрийг иргэн заавал төлнө

Таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах болсныг Авто Тээврийн Үндэсний Төв /АТҮТ/ -өөс мэдээлсэн.Тодруулбал, сүүлийн таван жил үзлэг оно

Л.Энх-Амгалан: Уул уурхайн салбарын лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.Тэрбээр, Цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймг