loader
Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг 5,000 удаагийн рейсээр тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэжээ

Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг 5,000 удаагийн рейсээр тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА)-наас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр хаврын их цэвэрлэгээний талаар мэдээлэв. 

Их цэвэрлэгээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд УБЗАА бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа "Өнгөрсөн долоо хоногт айл өрх, аж ахуйн нэгжүүдийн 20,000 тонн хог хаягдлыг давхардсан тоогоор 914 машинаар 5,000 удаагийн рейсээр тээвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн. Ингэхдээ авто замд ачаалал үүсгэхгүйн тулд шөнийн цагаар тээвэрлэсэн. Мөн түгжрэл үүсдэг, ачаалал ихтэй замын цэвэрлэгээг шөнийн цагаар хийх горимд орсон.

Эзэнгүй муур, нохойн асуудал хөндөгдөж байгаа. Зургаан дүүрэгт энэ сарын 4-9-нд эзэнгүй 1,035 муур, нохойг устгасан. Энэ ажил тогтмол явагддаг" гэлээ. 

Түүнчлэн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийжээ. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс өгсөн мэдээллээр, энэ долоо хоногт 2,078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн  өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг сурвалжлуулах тухай мэдээлэл өгнө

Төрийн ордонд 09:00 цагт "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх уулзалт болж байна. МУИС-ийн Төв номын сангийн 5 давхрын хурлын танхимд09:30 цагт "Агаар Нэг Хакатон 2023" эцсийн шалгаруулалт бол

нөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар боро

Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхдэдээ өгөх болов

Япон эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхэддээ нэр өгөхдөө уламжлалт хэв маягаас татгалзах болжээ. Өмнөх үеийнхний хувьд хүүхдийн нэр өгөхдөө харьцангуй аюулгүй сонголт хийдэг байв. Орчин цагт "Nike", "Pikachu", "Devil" гэх мэт өвөрмөц, хүний санаанд оромгүй нэрс өгөхийг эрмэлзэх болсон нь судалгаагаар тогтоогдсон байна.