loader
Улаанбаатар 3 градус хүйтэн байна

Улаанбаатар 3 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна. Тал, хээрийн нутгаар салхи ширүүснэ.

Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензиний 51 хоног, АИ-92 автобензиний 36 хоног, АИ-95 автобензиний 39 х

Орхон голын гүүрнээс машинтайгаа унасан жолоочийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, Шаамар сумын Охиндий багийн Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живжээ.Энэ талаарх дуудлагыг арав

250 сая төгрөгийн үнэтэй автобуснууд дараах чиглэлд зорчино

Парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирж буй эхний 100 автобусыг дараах чиглэлүүдэд явуулахаар төлөвлөөд байна.Эхний ээлжийн нийт 117 шинэ автобус бүгд ирсэн бөгөөд ирэх сард багтаан оруулж ирэх 107 ав