loader
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны нэгдүгээр сарын 29-ний 20 цагаас нэгдүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18..-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3…+2 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01-нд Халх голын хөндийгөөр, 03-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 2-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

С.Шаарийбуу: Хайртай охиноо санадаг, түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье

Малайзад 16 жилийн өмнө бусдын гарт охиноо хэрцгийгээр алуулсан аав С.Шаарийбуу өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр 16 жилийн турш хэргийн үнэн мөнийг олохоор яваад Малайзын шүүхээс үнэ

Өмнөд Солонгос: Ирэх оноос хий насыг тоолохгүй

Өмнөд Солонгос улс ирэх оноос эхлэн олон жилийн тогтсон уламжлалаа эвдэх гэж байна. Тодруулбал, тус улсын иргэд бүгд нэг насаар залуужихаар болж байгаа юм.Өмнөд Солонгос улсын энэ сар /арванхоёрдугаар

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч РОБОТТОЙ боллоо

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв(ЭНЭҮТ) агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбартай болжээ.Уг ажлыг Гадаад Харилцааны Яамн