loader
НҮБ-д “Трио” монголын уран сайхны кино уригдаж дэлхийн үзэгчдэд хүртээл болно

НҮБ-д “Трио” монголын уран сайхны кино уригдаж дэлхийн үзэгчдэд хүртээл болно

Нүүдэлчин ахуй соёл, хүний дотоод мөн чанар, хүний заяагдмал эрх, байгалийн төгс үзэсгэлэнг тод томруунаар өгүүлсэн “Трио” Монголын УСК НҮБ-ын тусгай урилгаар дэлхийн үзэгчдэд ийн хүртээл болохоор боллоо. 

Тодруулбал, Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд “Трио” киног тусгайлан сонгож урьсан байна.Монголчуудын  бүтээсэн кино олон улсын А зэрэглэлийн хоёр ч наадмаас 46 жилийн дараа шилдэг уран бүтээлийн шагнал авсан бахдам амжилтын эзэн болсон “Трио” УСК бөмбөрцгийн үзэгчдэд хүрэх үүд хаалга ийн нээгдлээ. Мөн Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон тус киноны уран бүтээлчдийг урьсан байна.

НҮБ бол дэлхийн 200 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том, хамгийн хүчирхэг байгууллагын хойморт уран бүтээлээ толиулаах завшаан тоотой хэдхэн дэлхийн супер одод тохиосон байдаг. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НААДМЫН ӨДРҮҮДЭД ӨРХИЙН ЭМНЭЛЭГ 10.00-15.00 ЦАГТ АЖИЛЛАНА

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас мэдээлж байна.ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Навчаа, Сумын болон өрхийн эрүүл мэндийн т

Мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэр

Япон улсад “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг тарьж эхэлжээ

Японд лхагва гаргаас эхлэн коронавирусний вакцины дөрөв дэх тунд хамрагдахыг ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст санал болгож эхэлжээ.Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 60-аас дээш насны иргэд, мө