loader
16 сум, нэг дүүрэг цагаанаар зудын байна

16 сум, нэг дүүрэг цагаанаар зудын байна

Улсын Онцгой комиссын I хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын  талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 16-25.0 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн цасны тогтоц өмнөх долоо хоногоос 30 хувиар буурч, есөн аймгийн 16 сум, нэг дүүрэг цагаанаар зудархуу болжээ.

Зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурсан байна. Засгийн газар, УОК-ын зүгээс 14 аймагт 1,171.0 тн өвс, 8,624.0 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Цас их орсон сумдад зам гаргах, иргэдэд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг хүргэхэд нь зориулж Ховд аймгийн онцгой комисст 30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин дэмжлэгийг Улсын онцгой комиссоос үзүүлсэн.

Хуралдаанаар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүхт  үүрэг болгов.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, үерийн эрсдэл бүхий газруудад суурьшихгүй байхыг анхааруулах, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрсдэл бүхий газар нутагласан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэдэд гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол хүргэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Улсын онцгой комиссын гишүүн, Б.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг санууллаа. ОХУ-ын ерөнхийлөгч Путин орос эрчүүдийг хэсэгчилсэн дайчилгаанд дуудсаны дараа уг сэрэмжлүүлэг гарчээ. Сэрэмжлүүлэгт АНУ-ын иргэдийг Орос руу зорчихгүй байх, ОХУ-д оршин суудаг болон аялж яваа хүмүүс тус улсаас нэн даруй гарахыг хүссэн.

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өгөв.Тэрбээр “BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил. Гэхдээ BA.5 хувилбар нь халдв

Хөвсгөл нуурт живсэн пургоныг татаж гаргалаа

Энэ сарын 3-нд Хөвсгөл нуур дээгүүр явж байсан “УАЗ” загварын гурван зорчигчтой автомашин нуур руу цөмрөн орж нэг иргэн амиа алдан, хоёр нь эсэн мэнд гарсан.Тухайн өдөр Онцгой байдлын газрын Эрэн хайх