loader
Хаана, ямар орчинд хийсэн нь мэдэгдэхгүй бууз, баншнаас татгалзаарай

Хаана, ямар орчинд хийсэн нь мэдэгдэхгүй бууз, баншнаас татгалзаарай

Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна.

Гар аргаар бэлтгэсэн бууз, баншны дийлэнх нь стандартын шаардлага хангадаггүй. Үхэр, хонины махаар хийсэн гэдэг ч тэмээ, ямааны махыг хольж хийсэн тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан тогтоосоор. Ил задгай худалдаалж байгаа бүтээгдэхүүний хаяг, шошго хуурамч, чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн байх нь элбэг. Гарал үүсэл тодорхой бус, малаа хаана, ямар орчинд төхөөрсөн нь мэдэгдэхгүй малын мах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймд эрүүл ахуйн чанар хангахгүй газарт бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь та өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах сайн үйл юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Д.Баярболд: "Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна"

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг”

Усан спортын 10 АЧ ХОЛБОГДОЛ

Эх сурвалж: GOGO.MN Усан спорт хүний бие махбодид гайхамшигтай эерэг үр нөлөөг үзүүлдэг. Гайхамшигтай хэмээн тодотгосны учир энэ нь агаар мандал биш ус хэмээх өөр ертөнцтэй холбоотой учир түүнийгээ да