loader
Ирэх сарын 1-нээс бүх машин цахим гэрчилгээтэй болно

Ирэх сарын 1-нээс бүх машин цахим гэрчилгээтэй болно

Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 28-ны хуралдаанд цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан.

Мөн зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон.

Үүний дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхэлнэ.

Цахим гэрчилгээ нь радио давтамж суурилагдсан "Tag" байх бөгөөд уулзвар гарц болгон дээр уншигч төхөөрөмж байршуулна. Нийт 450 байршил, 160 уулзвар дээр төхөөрөмжийг байршуулж, торгуультай, зөрчилтэй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Мөн жолооч нар ачаалалтай уулзвар, замыг ашигласан тохиолдолд илүү төлбөр төлнө.

Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ ГИШҮҮДЭЭ ТОМИЛЛОО

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай танилцав

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй төвлөрсөн дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өрг

ШУ-ны сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ЕБС-ийн багш нарыг компьютерээр хангахаа мэдэгдлээ

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөө