loader
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гал гарчээ

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гал гарчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарчээ. Энэ тухай дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын  дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очсон. Ингээд станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг гал түймэр унтраах тархалт хийж, хөөс үүсгэгч бодис ашиглан гал түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.

Тус цахилгаан станц нь нийт 7 зуухтай, 1 зуухын үйл ажиллагаа зогсоход үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон нутгийн тээврийн автобус шатаж байсныг унтраажээ

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна дуудлага иржээ.Хамрах хүрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-26-р ангийн

Ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал гаргасан байна

Тээврийн цагдаагийн албанаас ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал гаргасан албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүү

Манай улсад визгүй зорчдог улсын тоог 34-өөр нэмж, 61 боллоо

Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэ