loader
Орон нутгийн тээврийн автобус шатаж байсныг унтраажээ

Орон нутгийн тээврийн автобус шатаж байсныг унтраажээ

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна дуудлага иржээ.

Хамрах хүрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-26-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч М.Болор-Эрдэнээр ахлуулсан 8 алба хаагч 2 автомашинтай гарч хүрэлцэн очиход 86-16 УБТ улсын дугаартай Хуандэй 99 орон нутагт явдаг 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтрааж ажилласан байна.

Галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төмөр замчид Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүлэв

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Тус холбооноос өнгөрсөн сард Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шаардлага хү

Цэргийн штабын офицер ахлагч нарт мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2022 онд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэг, НЗДТГ-ын Цэргийн штабын 2022 онд зохион байгуулах сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн штабуудын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг Налайх, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа.

Фэйсбүүк эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа

Фэйсбүүк, Инстаграм зэрэг дэлхийн томоохон сошиал платформуудыг эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа.Энэ нь тус компанийн нийт ажиллах хүчний 13 орчим хувь бол