loader
“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ  “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын шувуулахуйн холбоо Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Бүргэд хамгаалалтын алба, Хушхан брэнд ажиллаж байгаа юм.

“Бүргэдийн баяр-2023” наадмын тасалбарын үнэ 15000 төгрөг

Тасалбар худалдаалах цэгүүд:

-Хан-Уул дүүргийн 8-р хороо Жаргалантын ам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор УТАС:99101727

Ticket.mn-ээс захиалах:https://www.ticket.mn/event/1471/

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.

Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн.

Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. 

Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг билээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ДЭМБ-ыг төлөөлж манай улсад суух Суурин төлөөлөгч томилогдон иржээ

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, Др.Сокорро Эскаланте томилогдон иржээ.Тэрбээр Гадаад харилцааны сайдад өчигдөр итгэмжлэх захидлаа гардуулан өгсөн

"Таван шар"-д төмөр зам доогуур нүхэн гарц барина

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжи

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.