loader
"Таван шар"-д төмөр зам доогуур нүхэн гарц барина

"Таван шар"-д төмөр зам доогуур нүхэн гарц барина

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц болон Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина. Өөрөөр хэлбэл Энхтайваны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас "Хьюндай мотор" ХХК хүртэлх авто зам замд нүхэн гарц барих аж.

Төмөр зам доогуурх нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээ юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын эрчим хүчний ажлын явц 61 хувьтай байна

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажил 98 хувь, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

ЕБС-ийн дөрвөн сурагч 13 настай хүүг бүлэглэн зодож хоёр удаа хутгалжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.Дуудлага, мэдээллийг хүлээн авч ца

Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг “галын хайчаар” биш цахимаар авдаг болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлж байна.ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг ц