loader
Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг “галын хайчаар” биш цахимаар авдаг болно

Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг “галын хайчаар” биш цахимаар авдаг болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлж байна.
ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсад олон улсын болон орон нутгийн шинжтэй нийт замын урт 15000 орчим км. Энэ замд төлбөр авах 35 цаг байдаг. Төлбөр авах цэгүүд цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй байдаг. Авто зам ашигласны төлбөрийг галын хайч шиг юмаар биш цахимаар авдаг болно.
Замын төлбөрт жил бүр 30 орчим тэрбум төгрөг ордог. Бүрэн цахимжуулснаар орлого 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Цахимд  шилжсэнээр 35 цэгт ажиллаж буй хүмүүсийн орон тоо 30 хувиар буурна.
Иргэд замын төлбөрийг QR код уншуулах болон картаар хийх нөхцөл бүрдүүлнэ гэлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өдөртөө 14-16 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулна

Оролцогчид хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл, инновацлаг бүтээлээр өрсөлдөнө.

Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Монго