loader
11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн. Тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуулах технологийг нэвтрүүлснээр айл өрхийн дулаан хангамжийг сайжруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтойг онцоллоо. Мөн 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд нээлттэй өгнө гэв.


                                                             НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд оржээ

Үүний үр дүнд Монгол Улс өрийн хямралд оржээ. МАН-аас улсын төсөв, өрийн талаар мэдэгдэл хийхдээ ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэж хэлдэг.

16 байршилд дугуйн замыг шинээр тавина

Иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замыг шинэчлэн засаж, шинээр барьж байна.Тодруулбал, 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухн