loader
О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд оржээ

О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд оржээ

УИХ-ын намрын чуулганаар өргөн барьсан төсвийн асуудлаар Ардчилсан Нам(АН)-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдэгдэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Зүүний нам олон жил улсын бодлого барьснаар зөвхөн сонгуульд л ялж, олон нийтийн үнэлгээг л авч байвал гэж бодон халамжийн бодлогыг барьсан. Үүний үр дүнд Монгол Улс өрийн хямралд оржээ. МАН-аас улсын төсөв, өрийн талаар мэдэгдэл хийхдээ ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэж хэлдэг.

Мөн Монголбанкнаас улсын өрийг 60 хувьтай тэнцэн гэдэг бол дэлхийн банкнаас 90 хувьтай болсон гэж үздэг. Засгийн газрын зүгээс улсын өр, зээлд  Монголбанк, Хөгжлийн банкны өрийг оролцуулж тооцохгүй байна. Иймд Монгол Улсын өр ДНБ-ний 100 хувьд хүрчихсэн. Ирэх жил дахин 10 их наяд төгрөгийн зээл авахаар төсвийн төсөөлөлд дурдагдсан байна. Үүнээс харахад Монгол Улсын эдийн засаг төрийн өмч давамгайлсан болон хувирч байна.

Төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө мөнгөний бодлогыг хэлэлцдэг дараалалтай. Монгол Улсын валютын нөөц багасаж байгаатай холбогдуулж засгийн эрх баригчид буруутан олж туг тахих арга барилыг ашиглах гээд байна. Монголбанк доллар, экспорт, дотоод, гадаадын хөрөнгө оруулж ирдэг газар биш. Гадаад валют нь экспорт хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар нэмэгддэг зүйл юм. Энэхүү ажлыг Монголбанк биш Засгийн газар хийх ёстой. Монголбанканд бодлогын алдаатай зүйлс байгаа ч зарим талаараа төрийн алдаатай бодлого нөлөөлж байна.

Ирэх жилийн төсөвт шинэ хөрөнгө оруулалт тавигдаагүй, хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаа. Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулалт 2.7 их наяд үүн дээр гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр өмнөх жилээс илүү хөрөнгө оруулалт бий болж байна. Монгол Улсын хөрөнгө оруулалтын урсгал зардал анх удаа 20 их наядыг давж байна” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд засгийн газрын гишүүдтэйгээ ярилцан дараах 10 амлалтыг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаа. Энэ үеэр Даланзадгад хотын шинэ театрт Өмнөговь аймгийн 70 гаруй иргэдтэй уулзсан бөгөөд чөлөөтэй асуух гурван

Дэлхийн хүн ам найман тэрбум болсон өдөр Австралид мэндэлсэн монгол хүү төрсний гэрчилгээгээ авав

Дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн билээ. Тухайн өдөр Австрали улсын Канберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү Монгол Улсын Элчин сайдын яаманд аав, ээж, эмээгийнхээ

Тайваниас зарим бүтээгдэхүүний импортыг зогсоов

Хятад улс Тайваниас цитрусийн төрлийн жимс, хоёр төрлийн загасны бүтээгдэхүүний импортыг наймдугаар сарын 3-наас эхлэн зогсоож байгааг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.Үүнээс өмнө Тайваньд эл