loader
"Ардчилсан Нам"-аас Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулах талаар мэдээлнэ

"Ардчилсан Нам"-аас Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулах талаар мэдээлнэ

Багшийн хөгжлийн ордонд

09:00 цагт “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч, мэргэжилтнүүд “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвээр Тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй Европын орнуудын туршлагаас танилцуулна.

Төрийн ордонд

09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

УИХ-ын чуулганы танхимын үүдэнд

11:00 цагт УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг Шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлэл өгнө.

АТГ-ын үүдэнд

11:00 цагт Ардчилсан Намын зүгээс Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлнэ.

Чингис хаан музейд

11:40 цагт Монгол чулууны цуврал маркийн нээлт болно.

Хангарди ордны 14 давхарт

12:00 цагт 2023 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр хийх ажлыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулна.

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд

14:00 цагт Монголын түүх, өв соёлыг түгээх, таниулах зорилгоор эрхлэн гаргаж буй “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ҮЙЛ ЯВДАЛ: Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах ёслол болно

ШУА-ийн төв байранд10:00 цагт 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.Төрийн ордонд11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага

Дожа Кат "Schiaparelli" шоунд зориулж бүх биеэ 30,000 үнэт чулуугаар чимжээ

Даваа гарагт болсон Haute Couture загварын долоо хоногийн үеэр "Schiaparelli" хавар-зуны 2023 оны шоунд Дожа хамгийн гайхалтай дүр төрхийг бүтээв.Гялалзсан үнэт чулуунууд Дожагийн зовхи, уруул, цээж,

“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд болно

Жил бүрийн намар агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, эко технологийг танилцуулах үзэсгэлэн бүхий өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсэлэн “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд худалдааны “Дүнжингарав” төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болох гэж байна.