loader
ҮЙЛ ЯВДАЛ: Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах ёслол болно

ҮЙЛ ЯВДАЛ: Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах ёслол болно

ШУА-ийн төв байранд

10:00 цагт 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.

Төрийн ордонд

11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар оролцож, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлнэ.

10:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14:30 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

15:30 цагт Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо хуралдана.

Үндэсний номын санд

11:00 цагт “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” суурь судалгааны номын нээлт болно.

Корпорэйт конвеншн центрт

11:00 цагт Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын тайлангийн хурал болно.

С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд

11:30 цагт АН-аас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-д

17:00 цагт Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах "Entrepreneur-2022" ёслолын үйл ажиллагаа болно.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Шарилжгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулж байна.Аяны хоёрдугаар үе энэ сарын 1-13 хүртэл үргэлжилнэ. Шарилж болон бусад төрлийн хогийн ургамлыг жилд хоёр

Осголтын байдалтай таван хүүхэд, гурван том хүнийг аварлаа

Цасанд суусан тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт тасрахгүй байна. Тухайлбал, Багануурт гурав, Багахангайд нэг, Төв аймагт хоёр бүртгэгдэж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж байна.Тухайлба

2022.08.04: Хоногт 372 хүн халдвар авсан нь батлагдлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 372 тохиолдол илэрлээ. Үүний 157 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.Улмаар Монгол Улсад бүртгэсэн коронавируст халдварын тоо 954305 боллоо. Халдварын шалтгаа