loader
“Шарилжгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

“Шарилжгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулж байна.

Аяны хоёрдугаар үе энэ сарын 1-13 хүртэл үргэлжилнэ. Шарилж болон бусад төрлийн хогийн ургамлыг жилд хоёр удаа тайрч, дахин ургуулахгүйн тулд 3 жил дараалан жилд 2 удаа тайрах нь зүйтэйг эрдэмтэд тогтоожээ. Одоогоор 128 мянган ам метр талбайн шарилжийг тайрч танан устгалаа. Шарилж устгахын сацуу ногоон байгууламжийг арчилж, ургамал ногоо хэт өндөр ургасан газарт өвсийг нь хадаж байна. 

Шарилж устгах нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлаас урьдчилан сэргийлэх, өвчлөлийг багасгах ач холбогдолтой. Нийтийн эдэлбэр газар ихээр ургасан хөл газрын ургамлыг хог хаягдлын үйлчилгээний байгууллагын ажилчид, иргэдийн оролцоотой тайрч танана. Харин байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ, айл өрхүүд өөрсдийн эзэмшин ашиглаж, өмчилж буй хашааны доторх болон ойр орчмын шарилж, хог ургамлыг тайрч танан устгах удирдамж бий. 

Нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах албанаас хөл газрын ургамлыг тайрах, хадах аргачлалыг мэдээлжээ. Тухайлбал, хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс сэргийлж доод ишнээс 10-15 см өндөртэйгөөр зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрна. Ургамлыг 10-15 см өндөр үлдээж хэд хэдэн давтамжтай тайрснаар лууль өвсний бутлалт, салаалалт, навчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг багасгахад нөлөөлдөг аж. Энэ ургамлын хүчирхэг үндэс газарт үлдсэнээр хөрсийг сийрэгжүүлж, хөрсний элэгдэл, сул шороо үүсэхээс хамгаалдаг бөгөөд зулгаахгүй тогтмол тайрснаар хөрсний бүтцийг сийрэгжүүлж, үржил шимийг сайжруулан зүлэг, бусад ургамал ургадаг байна. Тайрсан хөл газрын ургамлыг хог хаягдал, шороо, чулуутай холихгүй цуглуулж авч, тайрсан ургамлыг хатаах эсвэл даршлах аргаар малын тэжээл бэлтгэх боломжтой юм.

"Шарилжгүй Улаанбаатар" аяны эхний шат 6 дугаар сарын 25-аас 7 дугаар сарын 10-нд өрнөж, 9 дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын 34604 ажилтан, албан хаагч нийтийн эзэмшлийн 1 сая 461 мянган ам метр талбайг цэвэрлэжээ. Ингэхдээ 1952 тн шарилж, хог ургамлыг тайрч цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгажээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Баасанцогтыг хорихоор шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэхээр тов зарласан.Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Ковид-19 өвчний уч

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн байна

Инфляцын түвшин 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарлаа.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд:Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.0 хувь,Со

“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой.