loader
Оюутнуудад олгох дотоодын тэтгэлгийг татварын зохицуулалттай уялдуулах боломжийг хэлэлцжээ

Оюутнуудад олгох дотоодын тэтгэлгийг татварын зохицуулалттай уялдуулах боломжийг хэлэлцжээ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Тэтгэлэг” (Tetgeleg) аппликейшнийг үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзлаа. “Тэтгэлэг” аппликейшн нь сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын оюутан, залууст дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцоо, сайн дурын ажил, дадлага, уралдаан тэмцээний мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ. Тус үйлчилгээ нь гар утасны аппликейшн болон вэб платформоор дамжуулан хүрдэг байна. Уулзалтаар дотоодын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн оюутан, сурагч, залуучуудад тэтгэлэг олгох, сургалт боловсролыг дэмжихэд зарцуулсан хөрөнгийг ААНОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлт болон хасагдах зардлын зохицуулалттай уялдуулах боломжийн талаар ярилцжээ. Аж ахуйн нэгжүүд ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх, төгсөгчдийг татах, нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэлэг олгодог. Энэ үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгох чиглэлээр дараах боломжийг танилцуулсан байна. 

Тэтгэлгийн мэдээллийг зорилтот бүлэгт хүргэх: Аж ахуйн нэгжүүд өөрийн нэрэмжит тэтгэлэг, дадлага, оюутны хөтөлбөрөө мэргэжил, сургууль, боловсролын түвшнээр нь зорилтот бүлэгт хүргэх

Сонгон шалгаруулалт, үр нөлөөг тайлагнах: Өргөдөл хүлээн авах, сонгон шалгаруулах, тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын мэдээллийг нэгтгэж, аж ахуйн нэгжийн боловсролд оруулсан хувь нэмрийн тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх

Санхүүгийн бүртгэл, тайлагналыг уялдуулах: Тэтгэлэг байршуулах, өргөдөл шүүх, тайлан татах боломжтой систем хөгжүүлж, тэтгэлгийн гэрээ, олгосон дүн, шилжүүлгийн баримтыг аж ахуйн нэгжийн санхүүгийн программ болон татварын тайлантай нийцүүлэн хөтлөх боломжтой талаар танилцуулжээ.

                                                                                             Эх сурвалж: Боловсролын яам 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүний тархийг хамгийн ихээр амрааж, сонсмогц тайвширч, стресс намжаах шилдэг дуу

Их Британийн мэдрэл судлаачид хүний тархийг хамгийн ихээр амрааж, сонсмогц тайвширч, стресс намжаах шилдэг дууг судлан, эцэст нь "Marconi Union" хамтлагийн "Weightless" дуу хамгийн шилдэг буюу стресси

Б.ЖАВХЛАН: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД IV, V САРД ОЛГОНО ГЭСЭН

Өнөөдөр засгийн газар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан 1072 хувьцааны ногдол ашгийн талаар “Ногдол ашиг хэрхэн олгохыг компанийн тухай хуулиар зохицуул

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Таван шарын явганУлаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.