loader
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Таван шарын явган зорчигчийн Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийж байна. Тус гүүрэн байгууламж нь 90 метр урт, гурван орц гарцтай бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төмөр замын урд, хойд хэсэг болон “Залуус” хорооллын урд талын шонт суурь, суурийн ажлуудыг хийж байна.

Гүүрэн гарцыг зорчигч өгсөж, уруудахад огцом налуугүй байхаар төлөвлөсөн тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломжтой байх юм. Тус гүүрэн гарцыг энэ оны II улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Таван шарын нүхэн гарцын нийт барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ногоон байгууламж, борооны ус зайлуулах систем болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгасан. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан байна. Одоогоор нийт 2900 метр урт авто замын гэрэлтүүлгийн кабелийг татан ашиглалтад оруулсан нь шөнийн цагт осол гарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлснээр гол болон туслах замуудын уялдаа холбоо сайжирч, авто замын огтлолцлын зөрчил буурна. Ингэснээр хөдөлгөөний урсгал тасралтгүй болж, замын сүлжээний ачааллыг оновчтой хуваарилах боломж бүрдэхээс гадна замын түгжрэл, саатал буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.


                                                                                  НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Япон улсад эрчим хүчний хямрал нүүрлэж магадгүй байна

Япон улс 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн дараа орох эрчим хүчний томоохон хямралтай тулгарч болзошгүй байгаа талаар “Nikkei” сонин мэдээлжээ. Тус сониныхны тооцоолсноор, хамгийн муу хувилбар

Монголоор дамжин өнгөрөх хурдны замын төсөл хэрэгжинэ

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого", олон улсын тээвэр ложистикийн “Транзит Монгол” хөтөлбөрүүдийн хүрээнд Азийн авто замын нэгдсэн сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болоод буй. Уг төслийг

Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.