loader
Вьетнам, Монгол Улсын иргэд урт хугацаандаа харилцан визгүй зорчих санал тавилаа

Вьетнам, Монгол Улсын иргэд урт хугацаандаа харилцан визгүй зорчих санал тавилаа

Вьетнам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод болж байна.

Уулзалтын үеэр манай улсын талаас хэд хэдэн асуудлыг чухалчилж буйн нэг нь визгүй зорчих асуудал байлаа. 

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Вьетнамын талд тавьж буй гурав дахь чухал асуудал бол Монгол, Вьетнам хоёр улсын иргэд хоорондоо  харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал юм. Монгол паспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд урт хугацаандаа хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих саналыг тавилаа.

Мөн агаарын замаар гэвэл одоогийн байдлаар Улаанбаатар-Ханой чиглэлд шууд нислэг үйлдэгдэж байна. Цаашлаад тус улсын өөр хот руу шууд нислэг үйлдэх бололцоог гаргаж өгөх саналыг Вьетнамын талд тавилаа. Энэ асуудлыг тавихад айлын талын хариуцсан байгууллага болох Дотоод хэргийн яамтайгаа зөвлөлдөх асуудал байгааг уулзалтын үеэр хэлсэн.

Монгол Улсын иргэд аль болох олон улс руу визгүй зорчдог байх зорилтыг хангахыг чухалчилж байгаа" хэмээлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогтвортой эх үүсвэрээс, хүртээмжтэй хангах ёстой. Хоол үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, бүтээгдэхүүн нь гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай байх, тухайн орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх бөгөөд хүнсний агуулах, сав баглаа, боодол стандартын шаардлагад нийцсэн байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина. Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм.

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дөрөв дэх өдөр 59 гэрчийг дууджээ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох ба