loader
Д.Баярболд: Үзлэгт хамрагдаж дууссан 314 мянган иргэнээс  өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Д.Баярболд: Үзлэгт хамрагдаж дууссан 314 мянган иргэнээс өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик болон  ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцууллаа. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: “Урьдчилсан үзлэг шинжилгээнд хамрагдсан 356 мянга гаруй иргэнээс 314 мянган иргэний үзлэг дуусаж, дүгнэлт гарсан. 41 мянган иргэний үзлэг үргэлжилж байна. Үзлэгт хамрагдаж дууссан 314 мянган иргэнээс  өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэйчүүд,  42.1 хувь эрэгтэйчүүд байна. Сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шатны эмнэлэгт баталгаажуулахаар ажиллаж байна.

0-17 насны хүүхдийн үзлэгээр өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс:

  • 73 хувь нь шүд цоорох,
  • 2.9 хувь нь шүдний гажиг,
  • 2 хувь нь хараа муудах эмгэг эзэлж байна.

Халдварт ба шимэгчид зарим өвчний 4484 сэжигтэй тохиолдол илрүүлж, ХӨСҮТ-д шилжүүлж, дараагийн шатны хяналтад авах, онош баталгаажуулах ажил хийж байна. Халдварт өвчний тухайд Сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэгний B, C  вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийж байна.

Мөн хугацаанд хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдлыг илрүүлж ХСҮТ-д илгээж онош баталгаажуулахаар ажиллаж байна.

Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг багтсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг бүх насны иргэдэд асуумж судалгаагаар хийгдэж байна. Нийт 230 иргэнд сэтгэцийн өөрчлөлт илэрч, нарийн мэргэжлийн эмч нарт хүргэгдсэн. Насны бүтцээр нь авч үзвэл 6-17 насны хүүхдүүдэд сэтгэц зан төрхийн өөрчлөлтийн сэжигтэй тохиолдол илэрсэн" хэмээн мэдэгдэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ДЭМБ цар тахлын мэдээллээ ил тод болгохыг БНХАУ-аас шаардлаа

БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал дэгдэлт эхэлсэн цагаас хойш нууцлаг байсан билээ. Гэхдээ хилээ хаасан байсан учраас энэ нь бусад улсуудад төдий л нөлөөлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл тус улс эн

Барилгын материалын нийлүүлэлт, тээвэр саатаагүйг мэдэгдлээ

БХБЯ-наас өнөөдөр барилгын материалын үнэ, нийлүүлэлт, үнийн өөрчлөлтийн магадлалын талаар мэдээллээ. БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй бар

Арвайхээр – Хүйтний хөндий чиглэлийн 57.6 км авто замын шинэчлэлийн ажилд хяналт тавилаа

Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн 57.56 км авто замын