loader
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Намрын хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Томуугийн эсрэг хамтдаа” аяныг есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл зохион байгуулж байна. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 146 мянган иргэнийг томуугийн вакцинд хамруулсан. Энэ жил зорилтот бүлгийн 293,619 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ жилийн улирлын томуугийн эсрэг вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакцин бөгөөд томуугийн дөрвөн төрлийн вирусийн эсрэг дархлаа тогтоох үйлчилгээтэй. Өвчилсний дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Тиймээс нийт иргэдээ “Томуугийн эсрэг хамтдаа” аянд идэвхтэй оролцож, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд томуугийн 106,912 тохиолдол бүртгэгдсэний 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлсэн. Нийслэлд энэ насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг. Тиймээс өвчлөл эрчимжихээс өмнө иргэдийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг. Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой” хэмээн ярив.


                           НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гашуунсухайт боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээснийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогджээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ талаар эргээд мэдээлэх болно.Нэг иргэн өнгөрсөн наймдугаар сард Гашуунсуха

Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Онцолбол, цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл бол хувь

“Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ.Т