loader
УБТЗ хос замаар туршилтын галт тэрэг аялууллаа

УБТЗ хос замаар туршилтын галт тэрэг аялууллаа

Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа Замын-Үүд–Сайншанд хоорондын замыг хос болгох ажлын эхлэл юм.

Замын-Үүд- Сайншанд хоорондын замыг хос болгосноор тус хэсгийн нэвтрүүлэх чадвар хоногт 25 хос галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэнэ гэж тооцож байна.

Замын-Үүд-2-Шаргын овоо хооронд шинээр барьсан хос замаар анхны ачааны туршилтын галт тэргийг өчигдөр амжилттай аялуулжээ. Ачааны галт тэрэг нь ихэвчлэн 3500-4000 тонн жинтэй байдаг бол энэхүү туршилтын галт тэрэг 5000 тонн жинтэй байна. Уг туршилтын галт тэргийг аялж байхтай зэрэгцэн хажуугийн 2 дахь замаар галт тэрэг зөрүүлэн аялуулсан нь тухайн хэсгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өсөж байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ

зураг

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Буудлагын ДАШТ: 25 метрийн дасгалд Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Египетийн Каир хотноо болж буй буудлагын спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ-нээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд е

Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Израилд тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрчээ

Израилын Эрүүл мэндийн яам “Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрсөн талаараа лхагва гарагт мэдэгджээ.Өнгөрсөн сард АНУ-ын