loader
Буудлагын ДАШТ: 25 метрийн дасгалд Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Буудлагын ДАШТ: 25 метрийн дасгалд Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Египетийн Каир хотноо болж буй буудлагын спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ-нээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшиж чадсан юм.
Түүнчлэн Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг хамлаа.
Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. 10 дугаар сарын 24-ний өдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медалийн эзэн болсон юм.



foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зураг төсвийг боловсруулж байна

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байна.Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын

Загвар зохион бүтээгч Angel Chen "МОНГОЛ" хэв маяг бүхий намрын коллекц гаргажээ

Хятадын загвар зохион бүтээгч Angel Chen зүүн барууны өв соёл, хэв маягийг хослуулсан өнгөлөг загваруудаараа алдартай. Тэгвэл түүний шинээр танилцуулсан монгол уламжлалт хэв маяг бүхий гар урлал шингэ

Арванхоёрдугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа

Олон улсын тэшүүрийн холбооноос (ISU) 12 дугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа.Тайландын Пхукет хотноо өнөөдөр эхэлж буй Олон улсын тэшүүрийн холбооны их хурлын үеэр хо