loader
Загвар зохион бүтээгч Angel Chen "МОНГОЛ" хэв маяг бүхий намрын коллекц гаргажээ

Загвар зохион бүтээгч Angel Chen "МОНГОЛ" хэв маяг бүхий намрын коллекц гаргажээ

Хятадын загвар зохион бүтээгч Angel Chen зүүн барууны өв соёл, хэв маягийг хослуулсан өнгөлөг загваруудаараа алдартай. 

Тэгвэл түүний шинээр танилцуулсан монгол уламжлалт хэв маяг бүхий гар урлал шингэсэн 2022 оны намрын шинэ коллекцыг "Нүүдэлчдийн хэв маягийг сонирхолтой бөгөөд гоо зүйтэй илэрхийлсэн" хэмээн  "Vogue" онцолжээ. 

Түүний сүйт залуугийн аавын тал монгол хүмүүс тул Монгол хээр тал, хот орноор аялан, аялах зуураа шинэ коллекцийн санаагаа буулгасан гэнэ. "Байгаль дэлхийтэй хүйн холбоотой амьдардаг нүүдэлчин ахуй үнэхээр гайхалтай. Монголын тал нутгаас авсан мэдрэмжээ загвараар илэрхийлсэн" гэж тэр хэлжээ. 

Angel Chen-ий намрын коллекц нь 41 загвараас бүрдэх юм. Онцлох загваруудыг хүргэж байна.

Эх сурвалж: Vogue

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дуу оруулагч Г.Оюунцэцэг, “Улаанбаатар театр” -ын дарга Р.Мөнхсайхан нар ГАВЬЯАТ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэт

Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээнд ажиллав

Соёлын Өвийн Үндэсний Төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын газар дээрх судалгаа” төслийг хэрэгжүүлж

Dior брэндийн загварын шоу түүхэнд бичигдэх амжилт эвд

Парис хотноо 2023/2024 оны намар өвлийн загварын шоунууд эхлээд буй. Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагын гишүүн Жимин Dior брэндийн олон улсын албан ёсны элч төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Тэгвэл өн