loader
Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д.Осгонбаяр төрсөн нутаг Сүхбаатар аймгийнхаа Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гарааг эхлүүлсэн нэгэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг Сумъяагийн Амартайвангийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуу бол түүний нэрийн хуудас болсон бүтээл гэж болно. Сүхбаатар аймгийн сүлд дуу гэж болох энэ дууг дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн нь хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин, аманд аялагдаж үлдсэн төдийгүй Д.Осгонбаяр хэмээх дуучныг олны өмнө өргөж гаргаж ирсэн билээ. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг дуулж амьдруулсан нь хүмүүсийн сонсох дуртай дуу болсон юм. Тэгвэл зохиолын дууны цомгоо тэрбээр “Наран мандах нутаг” хэмээн нэрлэсэн байна. Түүний хувьд зүүн монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх соёлын онцлог шингэсэн олон дууг өөрийн хоолойн цараа, дуулах арга барилд тааруулан тун эвлэгхэн дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч гэдгийг түүний фенүүд андахгүй. Эдгээр уран бүтээлээ дарьганга ардын “Өөшгөө юу даа” хэмээх дуугаар нэрлэсэн ардын дууны цомогт багтаажээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын цол 100-299, аймгийнх 10-49, сумынх 1-4 сая төгрөг гэлээ

Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Үндэсний бөх дэх ёс зүй, авлигын асуудлууд” гэх шударга байдлын судалгааг 2019 онд хийжээ. Уг судалгаанд үндэсний

Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан 5 дугаар сарын 28-ны бямба г

Өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн 3 721 автомашин хил нэвтэрчээ

Монгол Улсын хилээр өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн нийт 3 721 автомашин хил нэвтэрчээ. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор энэ оны 7 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2 181 автомашин, Ханг