loader
Улсын цол 100-299, аймгийнх 10-49, сумынх 1-4 сая төгрөг гэлээ

Улсын цол 100-299, аймгийнх 10-49, сумынх 1-4 сая төгрөг гэлээ

Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Үндэсний бөх дэх ёс зүй, авлигын асуудлууд” гэх шударга байдлын судалгааг 2019 онд хийжээ. Уг судалгаанд үндэсний бөхийн судлаач, сэтгүүлч, улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд, үндэсний бөхийн багш, дасгалжуулагч, дэмжигч зэрэг хүмүүс хамрагдсан аж.

“Үндэсний бөх дэх хамгийн шударга бус 3 үйлдэл” гэсэн асуултад судалгаанд оролцогсдын

  1. 81 хувь нь – Найраа (Цол, даваа наймаалцах, найраа хийх)
  2. 81 хувь нь – Сэргээш (Зохиомлоор хүч тамир нэмэгдүүлэх, тариа хэрэглэх)
  3. 4 хувь нь – Дарамт (Сүрдүүлэх, дарамтлах, хэвтүүлэх, хүчирхийлэх үйлдэл) тус тус саналаа өгчээ.
Үндэсний бөхийн шударга байдлын судалгаа

Харин цол, даваа наймаалцсан, найраа хийсэн бөхчүүдэд ямар шийтгэл оногдуулах вэ? гэдэг асуултад судалгаанд оролцогсдын,

  1. 53.2 хувь нь барилдах эрхийг хасах
  2. 53.2 хувь нь цол, шагналыг хураах
  3. 41.1 хувь нь олон нийтэд мэдээлэх гэж хариулжээ.
Үндэсний бөхийн шударга байдлын судалгаа

Өнгөрөгч наадмаар найрааны асуудал гарч, олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тэгвэл дээрх судалгаанд оролцсон бөхчүүд, бөхийн хүрээнийхэн найрааны ханшийн талаар дараах хариултыг өгсөн аж.

Улсын цолны даваа наймаалцах, найрааны ханшийн талаар судалгаанд оролцогсдын,

  1. 38.0 хувь нь мэдэхгүй
  2. 20.3 хувь нь 100-299 сая төгрөг
  3. 19.0 хувь нь 300-499 сая төгрөг
  4. 13.9 хувь нь тогтсон ханш гэж байхгүй
  5. 5.7 хувь нь 500 сая төгрөг ба түүнээс дээш
  6. 3.2 хувь нь 99 сая ба түүнээс доош гэх хариултуудыг хэлжээ.

Мөн аймаг, цэргийн цолны даваа наймаалцах, найрааны ханшийн талаар судалгаанд оролцогсдын 39.2 хувь нь 10-49 сая төгрөг, 35.4 хувь нь мэдэхгүй, 15.2 хувь нь тогтсон ханш гэж байхгүй гэх хариултыг өгөв. Харин сумын цолны найраа 1-4 сая төгрөгийн хооронд гэж судалгаанд оролцогсдын 40.5 хувь нь хэлжээ.

Судалгаанд оролцогчдын 50 орчим хувь нь найрааны ханшийг ямар нэг байдлаар тодорхойлж байна. Бодитоор эсвэл төсөөллөөр тодорхойлсоныг мэдэх боломжгүй ч ямар нэг байдлаар ханш тодорхойлж байгаа нь найраа хэр түгээмэл байгаагийн нэг илрэл юм.

Тэгвэл найраа ямар замаар хийгддэг вэ? Ихэвчлэн бөхчүүд хоорондоо, ивээн тэтгэгчдээр, багш дасгалжуулагчдаар, найз нөхдөөрөө, зарим нь бүр зуучилдаг хүмүүсээр дамждаг гэнэ.

Хамгийн гол цол, даваа наймаалцах, найраа хийх үйлдлийн учир шалтгааны талаар судалгаанд оролцогсдын дийлэнхи нь бөхчүүдийн ёс зүй, жудаггүй байдал мөн амжиргааны асуудал гэж үзжээ. Үүнийг мөн ивээн тэтгэгчид, нутгийн зөвлөлтэй холбох, хариуцлагын тогтолцоо бүрдээгүй болон холбооны үйл ажиллагаатай түлхүү холбож байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10

П.Орхон есдүгээр сард тэмцээнд оролцох эрхтэй болно

Чөлөөт бөхийн 2018 оны Азийн аварга П.Орхон 2022 оны есдүгээр сарын 17-оос албан ёсны тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно.2018 онд Индонез улсад болсон Азийн наадмын үеэр олон улсын допингийн эсрэг

МОНГОЛ ХҮН ЗААВАЛ ГАДАГШАА ГАРЧ АЖИЛЛАХ БУС ЭХ ОРОНДОО АХИУХАН ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ АЛТАНБУЛАГ-УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ БҮРДҮҮЛНЭ

“Чингис Лэнд Девелопмент-Шинэ хөгжлийн зам” ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажлаа эхлүүлэх гэж байна.Тус компани одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 онд ТӨХ-ноос