loader
Жүдо бөхийн 2022 оны дэлхийн шилдгүүд тодорлоо

Жүдо бөхийн 2022 оны дэлхийн шилдгүүд тодорлоо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны оны шилдгүүдийн нэрсийг зарлалаа. Холбооноос оны шилдэг "IJF awards"-т нэр дэвшигчдийг өнгөрсөн сард тодруулж, үзэгчдээс цахимаар санал авч тодруулсан юм.  Тус шагналын оны шилдэг эрэгтэй тамирчинд манай улсаас МУГТ, дэлхийн аварга Ц.Цогтбаатар нэр дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

  "IJF awards" -Оны шилдгүүд

Оны шилдэг эрэгтэй жүдочид нэр дэвшсэн тамирчид:

  1. Тато Григалашвили (Гүрж)
  2. Энди Гранда (Куба)
  3. Давлат Бобонов (Узбекистан)
  4. Цэнд-Очирын Цогтбаатар (Монгол)
  5. Хифүми Абэ (Япон)

Ялагч: Тато Григалашвили /Гүрж/

Оны шилдэг эмэгтэй жүдочид нэр дэвшсэн тамирчид:

  1. Үта Абэ (Япон)
  2. Роман Дико (Франц)
  3. Рафаэла Силва (Бразил)
  4. Барбара Матич (Хорват)
  5. Майра Агуиар (Бразил)

Ялагч: Үта Абэ

Бусад ялагчид

Оны шилдэг дасгалжуулагч: Лаша Гуежиани /Гүрж/

Оны шилдэг залуу тамирчин: Ассунта Скутто /Итали/

Ирээдүй хойч үед чиглэсэн шилдэг ажил: Жүдог дунд сургуулийн хөтөлбөрт оруулсан /Итали/

Жүдо "Энхийн төлөө": Весбадены жүдо клуб

Оны шилдэг цэвэр ялалт: Бека Гвинашвили

Оны онцлох үйл явдал: Тато Григалашвили, Маттиас Кассегийн ривал

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

52, 71 дүгээр сургууль байгалийн шинжлэх ухааны лаборатори, дугуйлантай боллоо

Нэг удаад 205-30 хүүхэд ашиглах боломжтой эдгээр лабораторийг ашиглах гарын авлага болон дугуйлангийн хөтөлбөрийг бэлтгэжээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн

БШУЯ-ы харьяа лаборатори 23 дугаар сургуульд Эзэн Богд Чингис хааны Эш хөрөг заллаа

БШУЯ-ы харьяа лаборатори 23 дугаар сургуульд Эзэн Богд Чингис хааны Эш хөрөг заллаа