loader
МҮБХ дүрмээ өөрчилж, барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

МҮБХ дүрмээ өөрчилж, барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа.

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна.

Таваас дээш давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна.

Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчилжээ.

Тодруулбал, барилдааны нийт 70 минутыг 50 минут болгон багасгажээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"www.1212.mn" сайт шинэчлэгдэж, хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ төвөггүй олдог боллоо

Нийгэм, эдийн засгийн бүх салбарын тоон мэдээлэл нээлттэй байршдаг Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn шинэчлэгджээ. Шинэчлэгдсэн веб сайтын онцлог болон ямар давуу талтай болсон талаар ал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав.Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн х

Мэдрэлийн эмч Б.Саруулцэцэг: Амарна гэдэг нь телевизор үзээд хэвтэх биш

“Түс Тас” ярилцлагын ээлжит зочин Б.Саруулцэцэг эмч. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмчээр ажилладаг түүний завгүй ажлын өдрүүд үргэлжилсээр. Амьдралын дадал зуршлаа зөв байлгах талаар уншигчдад маань тэрбээр чухалчлан анхааруулсныг дуулгая. Мэдрэлийн эмчтэй ярилцаж байгаа завшаанаа ашиглаад хүн амын дунд түгээмэл байдаг толгойны өвчнүүдийн шинж тэмдэг, шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тухайлан асуув.