loader
Сар шинийн баярын өмнөх сорилго барилдаан энэ сарын 5-нд болно

Сар шинийн баярын өмнөх сорилго барилдаан энэ сарын 5-нд болно

Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан ирэх амралтын өдөр буюу энэ сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой. Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм байна.

Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд Улсын харцага Г.Элбэг түрүүлж байв. Харин 2020 онд өнөөгийн залуу аварга О.Хангай улсын харцага цолтой байхдаа түрүүлж байжээ.

Бөхийн барилдаан тухайн өдрийн 12:00 цагт эхэлнэ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлээс 500км зайтай бол 50%, 1000км бол 90%-иар татвар хөнгөлүүлнэ

Нийслэл утаа, түгжрэл хоёроо дийлэхээ байв. 3.4 сая хүн амтай улсын 1.6 нь дөрвөн уулын дунд бөөгнөрч амьдрах болсон нь олон хор уршгийг дагуулах болсон. Нийслэлийн бөөгнөрлийг хэрхэн яаж задлах вэ гэ

"Газрын багц хууль"-тай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

Тэрбээр “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдэ

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ 3 дугаар байранд бичигдлээ

Улаанбаатар хотын “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох IJF /ОУЖБХ/-гийн цувралын анхдагч “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай бол