loader
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн

  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай,
  • 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай,
  • Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.09.29/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэн боловсруулснаа онцлов. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.

2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан гэж Сангийн сайд мэдэгдлээ. Мөн төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулна, өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх, халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглэхээр тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн бар

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮20 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮2.9 их наядаар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өссөнийг Үндэсний статисти

Хаан банкны зээлийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа

Онцлон дурдвал, батлан даалттай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, шаардлагыг зөв ойлгож, зээлдэгчийн төлбөрийн чадвар, санхүүгийн сахилга батыг бодитой үнэлэх нь зээлийн чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг сургалтын үеэр онцолсон юм.