loader
НДШ-ийн буцаан олголтоо аваагүй иргэдийнхийг дараагийн сард нөхөн олгоно

НДШ-ийн буцаан олголтоо аваагүй иргэдийнхийг дараагийн сард нөхөн олгоно

Нэг сая ба түүнээс доош орлогоосоо НДШ төлсөн иргэдэд сарын бүрийн 25-нд 50%-ийг он дуустал буцаан олгож буй. Үүнд сайн дураараа НДШ төлөгч x хамаардаг. Уг буцаан олголтыг 2022 оны тавдугаар сараас тооцон өгч эхэлсэн.

Харин шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ.

Ингэхдээ https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очин дансны мэдээллээ засуулах боломжтой байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас тухайн сарын буцаан олголтоо аваагүй иргэдийн мөнгийг дараагийн сард нөхөн олгоно" гэв.

Газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд энэхүү буцаан олголт хамаарахгүй юм.

Монгол Улсад 400,000 орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарчээ. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг бол үлдсэн 320,000 иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс НҮБ-д “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ танилцуулна

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Тогтвортой хөгжлийн үндэсний хороо энэ сарын 11-нд хуралдлаа.Хурлаар Засгийн газрын Ажлын баг болон НҮБ хамтран боловсруулсан “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн страте

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа. Цаг үетэй холбогдуулан ийн шийдвэрлэлээ.

Олон улсын хоккейчдын тоглолт "Степпе Арена"-д болно

"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм.Ахмад хокк