loader
Лигийн цомын эзэд тодров

Лигийн цомын эзэд тодров

МХБХ-ны Футзалын томоохон тэмцээний нэг 1 дүгээр Лигийн тэмцээнд нийт 10 клуб 5 сарын турш хурд хүч авьяас чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.


Тус тэмцээний хаалтын ёслолд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Футзал элсний хөл бөмбөгийн хорооны дарга Б.Батсайхан, ТЗБХорооны гишүүн, ТЗБХ-ийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.


МХБХ-ны "Футзалын 1 дүгээр Лиг"-ийн шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр МХБХ-ны "А" ангиллын шүүгч Б.Логьшир, шилдэг хаалгачаар "Халиун-Од" клубийн Б.Баянбат, шилдэг довтлогчоор "Хан-Уул" клубийн Б.Цогтбаатар 55 гоолтой, энэ удаад бусдаасаа шилдэг байсан 2 тоглогч, тэд нийт 95 гоол оруулсан "Шинэ Налайх" клубийн Б.Далайсугар, Н.Майдар нарт “Шилдэг тоглогч”-ийн шагналыг гардуулсан юм.


Нийт 18 тойрог үргэлжилсэн тэмцээний 4 дүгээр байрт 31 оноотой А.Түвшинтөгс дасгалжуулагчтай "Капитрон" орсон бол ижил 31 оноотой М.Батсүрэн дасгалжуулагчтай "Шинэ Налайх" клуб хүрэл медаль, 40 оноотой П.Мөнхбат дасгалжуулагчтай "Халиун-Од" клуб мөнгөн медаль хүртэж плейоффын тоглолтоор "Дээд Лиг"-т дэвших эрхтэй болов. харин 48 оноотой Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай "Хан-Уул" клуб аваргын цом алтан медаль хүртсэнээр 2022-2023 оны МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-т оролцох эрхтэй болж байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Алис Олбрай: Хоёр дахь компакт гэрээ нь Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжинэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Алис Олбрайтыг 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзав

Орон сууцны барилга угсралтын компанийн цахилгааныг хязгаарлав

Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Камдер” ХХК-ийн захиалгатай 25 давхар орон сууцны 4 блок барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Зунши

ГОО ЗҮЙ алдагдахад ЁС ЗҮЙ аль эрт хөндөгдсөн байх болно

Р.ЭмүжинЭээ сахиус минь гэж, манайхан чинь ойрдоо огцом гэгээрээд, орой өглөөгүй афоризмаар хэрэлдэж байдаг боллоо. “Хошигнол бол доромжлол биш” гээд түрүү долоо хоногт цээжилж амжаагүй байтал “Шүүмжл