loader
Ц.Магалжав МҮБХ-г дахин удирдана

Ц.Магалжав МҮБХ-г дахин удирдана

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит 10 дугаар Их Эе хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов. Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй эхэлжээ.

Хурлаар МҮБХ-ны Тэргүүнийг сонгов. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ц.Магалжавыг улираан сонгожээ. Тэрбээр “Үндэсний бөх гэсэн их айлын эд эс болсон бүх төлөөлөгчид маань итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Дараагийн ажлаа анхаарч, хичээж хийх болно. Үндэсний бөхийн спортын төлөө хичээн ажиллахаа хэлье. Сонгуульт жилдээ соён гэгээрлийн ажлыг түлхүү хийж, хэрэгжүүлнэ. Бөхчүүд зөрчил гаргаж болно, үүнд нь Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарч ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг сая хурлаар ярилаа.

Өсвөр үеийнхэнд мөн соён гэгээрлийн ажлыг чиглүүлнэ. Тэдэнд үндэсний бөхөөр дамжуулан өв, уламжлал соёлоо сурталчлахыг чухалчилна” гэв.

Ташрамд мэдээлэхэд, МҮБХ-ны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь 4 жил бөгөөд орон тооны бус байна. Тэргүүн нь 1 удаа улиран сонгогдож болох бөгөөд бүрэн эрхийн хугацаа дараагийн Тэргүүн ажлаа хүлээн авснаар дуусгавар болно. Монголын үндэсний бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Зорилго нь үндэсний бөхийн соёл, дэг жаяг, өв уламжлалыг хадгалан хамгаалах, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэх, үндэсний бөхийг цаашид хөгжүүлэх аж.

                                                                                                                                      Эх сурвалж: GoGo.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Онцолбол, цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл бол хувь

Найман шарга Монголбанкны долларын ханш "30" төгрөгийн зөрүүтэй болсон байна

Эрэлтээс шалтгаалж ам.долларын ханш сүүлийн зургаан сар тогтворгүй байгаа. Тухайлбал, одоогоос хоёр долоо хоногийн өмнө ам.доллар 3200-3490 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 80-100 төгрөг

Сармагчны цэцэг өвчин гурван оронд нэмэгджээ

Арабын Нэгдсэн Эмират Улс сармагчны цэцэг өвчний тохиолдол илэрсэн Персийн булангийн анхны орон болжээ.Мөн мягмар гарагт Чех, Словенид уг өвчний анхны тохиолдол илэрснээр Африкаас гадна халдвар илэрсэ