loader
Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцоно гэдгээ дэлхийн 50 улс батлаад байна хэмээн тус наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Нурсултан Аденов мэдэгдлээ.

"Тус наадмын урилгыг 100 улсад илгээснээс одоогийн байдлаар 50 улс оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Оролцогчдын бүртгэл 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, бидний таамаглаж байгаагаар 95 улсын тамирчид хүрэлцэн ирэх болов уу” гэж тэрбээр ярив.

Түүний хэлснээр, Киргизийн тал дараагийн наадмыг зохион байгуулах асуудлаар гурван улстай яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.  

Хоёр жилд нэг удаа явагддаг Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Киргиз улсад болно. Түүнд 3 мянга орчим тамирчин оролцож, үндэсний спортын 43 төрлөөр өрсөлдөнө.

 Анхны наадам Киргиз улсын санаачилгаар тус улсад 2014 онд болж, Орос, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Киргиз, Литва, Монгол, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, Өмнөд Солонгос гэсэн 19 улсын баг тамирчид оролцжээ. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Special Series цуврал лекцийн зочноор боловсролын зөвлөх Ц.Эрдэнэбатыг урилаа

DeMo Hub хөгжлийн төвөөс зохион байгуулдаг Special Series цуврал лекцийн энэ удаагийн зочноор "10,000 ном хамтдаа унших аяныг санаачлагч", боловсролын зөвлөх Цэвээндоржийн ЭРДЭНЭБАТыг урилаа.Эрдэм мэ

Эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

Нийтийн тээврийн компаниудад осол гаргахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ

Прокурорын байгууллага энэ сарын 6-10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 564 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүү