loader
Өнөө шөнө Англи Аргентины тоглолтыг Төв цэнгэлдэхийн том дэлгэцнээс шууд дамжуулна

Өнөө шөнө Англи Аргентины тоглолтыг Төв цэнгэлдэхийн том дэлгэцнээс шууд дамжуулна

Хөлбөмбөгийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн иргэд шөвгийн дөрвийн тоглолтуудыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн том дэлгэцээр үнэ төлбөргүй үзэх боломжтой боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, тоглолтын шууд дамжуулалтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бөгөөд хүрээлэнгийн хаалга 00:00 цагт нээгдэнэ. Мөн энэ удаагийн тоглолтыг спортын тайлбарлагч Ч.Ууганбаяр газар дээрээс нь тайлбарлаж, хөгжөөн дэмжигчидтэй хамт үзэх боломж бүрдэж байгаа юм. 2026 оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтуудын эхнийхэд Испанийн шигшээ Францыг 2:0-ээр буулган авч финалд шалгараад байгаа бол өнөө шөнө Англи, Аргентины шигшээ багууд аваргын төлөөх эрхийн төлөө өрсөлдөнө.

                                                                                           Эх сурвалж: Gogo.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ипотекийн зээлийн 8% гэсэн тоогоор хөөцөлдөх шаардлагагүй

2023 он гарснаар цар тахлын тухай хуулийн хугацаа дуусгавар болж, нийт ипотекийн зээлтэй иргэдийн 80 орчим хувь нь хоёр жил найман сарын дараа шинэ оны 1-р сараас зээлээ төлж эхэллээ.Ипотекийн зээлийн

"Монголын сайхан бичигтэн" улсын уралдаан 26 дахь жилдээ боллоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ух

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад худалдаална.