loader
Замын-Үүд боомт манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж байна

Замын-Үүд боомт манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж байна

Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулаг зэрэг боомтыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Замын-Үүд боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг. БНХАУ-аас олгосон 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд боомтын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн терминалуудыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлын 4-7 дахин нэмэгдүүлж байна.

Төслийн хүрээнд:

  • Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Хүнд даацын автозамын барилгын ажил,
  • Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
  • Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажил хийхээр төлөвлөсөн.  

Өнөөдрийн байдлаар зорчигч тээврийн терминалыг бүрэн шинэчилж ашиглалтад оруулаад байна. Ингэснээр нэвтрүүлэх хүчин чадал зорчигч тээврийн хувьд 3 дахин нэмэгдэнэ. Харин ачаа тээврийн терминалыг ирэх долдугаар сар гэхэд бүрэн шинэчилж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд нийт ажлыг явц 91 хувьтай байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 14-ний өдөр холбогдох албаныхантай Замын-Үүд боомтод ажиллаж, үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрбээр “Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэхүү бүтээн байгуулалт монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг онцолсон.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд цаашид хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, тээвэр, логистикийн өрсөлдөх чадвар, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж буй.

Замын-Үүд боомтыг ийнхүү шинэчилснээр Монгол, Хятад хоёр улсын худалдааны эргэлт сайжирч, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани хүлээн авч уулзлаа

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр барив.Элчин

ХЭРЛЭН ГОЛД НЭГ ИРГЭН ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

Хэрлэн голд нэг иргэн живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Долдугаар худаг гэдэг газарт гэр бүлийн 20 хүн аялж явс

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийл